/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн газрын алба хаагчдын харилцаа, хандлага, гаргаж буй алдаа дутагдлын талаар мэдээлэл хүргэх, алба хаагчдын сэтгэхүйг өөрчлөх цаашид гаргасан сахилга, ёс зүйн зөрчил дутагдалаасаа суралцаж, зөрчилгүй тэргүүний хамт олон болох зорилгоор “Эерэг бодол, эерэг зүйл ба харилцаа хандлага” сэдэвт зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр зөрчил дутагдал гаргасан алба хаагчдад “Албан мэдэгдэл” хүргүүлж, эерэг хандлага сэтгэлгээний талаар сургалт нөлөөллийн арга хэмжээг Насан туршын боловсрол төвийн сургагч багш нартай хамтран зохион байгуулав. Мөн алба хаагчдын хүүхдүүдийн “Аавдаа бичих захидал” уралдаанд бичсэн захидлаас уншуулж танилцуулсан нь онцлог арга хэмжээ боллоо.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна