/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ, 3 ДУГААР УЛИРЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ, 3 ДУГААР УЛИРЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орон нутгийн хэсгийн төлөөлөгч нарын нэгдсэн сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Нэгдсэн сургалтын үеэр цагдаагийн газрын 3-р улирлын “ Сахилга, хариуцлагын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж “Алба хаагчдын сахилга, ёс зүй харилцааг дээшлүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилт, цагдаагийн газрын удирдлагаас өгсөн үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийн биелэлт, үр дүнг тооцлоо.

Нэгдсэн цугларалтын үеэр Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн, сэтгэл зүйч Г.Оюуннаранг урьж “Харилцаа, хандлага” сэдвээр чөлөөт ярилцлага хийн, алба хаагчдын дунд “Ширээний теннис, “Даартс”-ны тэмцээнийг тус тус зохион байгуулсан юм.

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна