/ Мэдээ мэдээлэл / Соёл, спорт, сургалт / ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ПАУРЛИФТИНГИЙН ТЭМЦЭЭНИЙ ХОШОЙ АВАРГА БОЛЛОО.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ПАУРЛИФТИНГИЙН ТЭМЦЭЭНИЙ ХОШОЙ АВАРГА БОЛЛОО.

2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн Прокурорын газрын нэрэмжит хууль хүчний байгууллагын дундах паурлифтингийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж уг тэмцээнд Эрүүгийн цагдаагийн тасгийн Цэнхэр суман дахь Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Алтанбаатар 93кг-ийн жинд 2 алт, 1 мөнгөн медаль, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Батсуурь 83 кг-ийн жинд 4 алт, Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Баттогтох 1 мөнгө, 3 хүрэл, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч У.Амгаланбаатар 93 кг-ын жинд 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль,

Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн офицер цагдаагийн дэслэгч Н.Зуунтай 74 кг-ын жинд 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль, Батцэнгэл сумын хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Даваадорж 74 кг-ын жинд 1 алт, 1 хүрэл медаль, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Эрдэнэбаяр 66 кг-ын жинд 2 алт, 1 мөнгөн медалыг тус тус хүртэж багийн дүнгээр 1 дүгээр байр эзлэн шилжин явах цомоор шагнагдлаа.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна