/ / АРХАНГАЙ АЙМГИЙН ТАРИАТ, ИХТАМИР СУМДАД АВТО ЗАМЫН ХЯНАЛТЫН ПОСТЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА.

АРХАНГАЙ АЙМГИЙН ТАРИАТ, ИХТАМИР СУМДАД АВТО ЗАМЫН ХЯНАЛТЫН ПОСТЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА.

Орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдал, хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тариат, Ихтамир сумдад авто замын хяналтын байнгын постыг байгууллаа. Сумдын авто замын хяналтын байнгын постын барилгын ажлыг “Барилга импекс фирм” ХХК хийж гүйцэтгэн ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны хангалт үйлчилгээний төвийн барилгын хяналтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатар, инженер Ц.Энхтөр, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар болон орон нутгаас хяналт тавих ажлын хэсгийн гишүүд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр замын хяналтын постын барилгын ажилтай танилцаж ашиглалтад оруулах саналтайгаар хүлээн авлаа.


Тухайн хяналтын пост нь алба хаагч нарын амрах өрөө, гал тогооны хэсэг, автомашины дулаан граж, цахилгаан болон хатуу түлшээр халдаг орчин үеийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжийг байршуулсан нь онцлог, мөн орон нутгийн авто замын хяналтын байнгын постууд нь ашиглалтад орсноор гэмт хэрэг, зам тээврийн ослын эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж холбогдох мэргэжилтнүүд дүгнэлээ.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна