/ / "Малчдын зөвлөгөөн"-нд оролцлоо

"Малчдын зөвлөгөөн"-нд оролцлоо

Архангай аймгийн Батцэнгэл сумын төвд Цэнхэр, Төвшрүүлэх, Хашаат, Батцэнгэл, Хотонт, Өлзийт сумдын 300 малчдын оролцуулан "Малчдын зөвлөгөөн"-ийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Иргэдийн хурлын дарга Б.Өсөхбаяр, хууль хяналтын болон төр захиргааны байгууллагуудын төлөөлөл оролцсон.

Зөвлөгөөнд оролцсон малчдад сургалт мэдээлэл хийж, гаргасан санал хүсэлтэнд хариулт өгч ажиллаа. Малчдын зөвлөгөөнд тус газрын УСАХ ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Наранчимэг, МХГХТ ажил хариуцсан ахлах мөрдөгч, Ц.Чимэддорж нар оролцож иргэдэд 2 төрлийн 150 ширхэг гарын авлага, 180 санамж зөвлөмж тараан өглөө.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна