/ Мэдээ мэдээлэл / Соёл, спорт, сургалт / "ДУГУЙН АЯЛАЛ -2018" СУРГАЛТ ӨДӨРЛӨГ, СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ДУГУЙН АЯЛАЛ -2018" СУРГАЛТ ӨДӨРЛӨГ, СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн Ерөнхий Газраас зохион байгуулж буй “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аян, “Намар-Эрүүл цагдаа” хөтөлбөр, “UNFRIEND ХӨДӨЛГӨӨН” нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд Архангай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын хүрээнд албандаа хандах хандлага, ёс зүй, багаар ажиллах чадвар, сэтгэл зүйн тогтвортой байдал, бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 45 км дугуйн аяллыг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зохион явуулж Төвшрүүлэх сумын иргэд, байгууллагад Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, сургалт, өдөрлөг, соёл урлагийн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний онцлог нь алба хаагчид дан ганц дугуйн аялал хийгээд зогсохгүй иргэдэд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, шинээр батлагдсан замын хөдөлгөөний дүрмийн нэмэлт өөрчлөлт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг сурталчилж, урлагийн авьяастай алба хаагчдын тоглолтыг олон нийтэд хүргэсэн үр дүнтэй ажил боллоо.

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна