/ / АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Цагдаагийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээг 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.


Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан, ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүн, ЗЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Хошууч генерал М.Ганболд, цагдаагийн газрын үе үеийн дарга нар болон аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нар, цагдаагийн байгууллагын хөгжил дэвшилд залуу халуун нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад ажилчид, мөр зэрэгцэн алба хааж байгаа алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд оролцлоо.


Түүхт 80 жилийн ойн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган ажилласан цагдаагийн алба хаагчдыг төрийн дээд одон медаль, Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий Газар, аймгийн болон бусад шагналаар шагнаж, урамшууллаа.

Хүндэтгэн ирсэн зочид төлөөлөгчдөдөө Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна