/ / “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” АЯНЫ ХҮРЭЭНД

“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” АЯНЫ ХҮРЭЭНД

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/120 дугаар тушаалаар баталсан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аян, “Хавар-Эрүүл цагдаа” арга хэмжээний хүрээнд дараах ажлыг хийж хэрэгжүүлж байна.


Цагдаагийн газрын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэг, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг хангуулах зорилгоор өглөөний гүйлт, дасгал, сургалт, хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж эхэллээ.
Арга хэмжээний хүрээнд алба хаагчдыг 4 багт хуваан Цагдаагийн албаны тухай хууль, Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Урьдчилан сэргийлэх тухай хуулиар тус тус асуулт, хариулт хэлбэрээр сургалт зохион байгуулсан нь алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэг дээшилж байна.


Мөн алба хаагчдын дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын стрессийг тайлах зорилгоор хөгжөөнт тоглоом, тэмцээнийг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил арга хэмжээ боллоо.

                                                         АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна