/ / "БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ" АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

"БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ" АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран энэ сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор "БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ" аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.


Иймд Архангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг аянд нэгдэхийг тус аймгийн “ЦАГДААГИЙН ГАЗАР”-аас уриалж байна.

                                                         АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна