/ / ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ХЭРЭГ, ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “БЯЦХАН ЗОРЧИГЧ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ХЭРЭГ, ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “БЯЦХАН ЗОРЧИГЧ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хүүхдийг зам тээврийн хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийт хүүхэд багачуудад зам тээврийн осол хэргийн хор уршгийг таниулах, замын хөдөлгөөнд оролцох дадлыг зөв хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээний нээлтийг зохион байгуулж 14 цэцэрлэгийн 420 хүүхэд, ерөнхий боловсролын 6 сургуулийн 170 сурагч, их дээд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 4 сургуулийн “Оюутан цагдаа” бүлгэмийн 40 гишүүн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл хамрагдлаа.

Тус арга хэмжээнд аймгийн ГХУСАЗ Зөвлөлийн дарга Б.Өсөхбаяр, аймгийн тамгын газрын дарга, Эрдэнэбулган сумын ГХУСАЗ Зөвлөлийн дарга, Засаг дарга, ГБХЗХ Газрын ахлах мэргэжилтэн, БСУС Газрын дарга, цагдаагийн газрын дарга нар оролцож үг хэллээ.


Мөн цэцэрлэгийн хүүхэд багачууд урлагийн номер үзүүлж, “Оюутан цагдаа” бүлгэмийн гишүүд 3 төрлийн 200 гаруй гарын авлага, санамж сэрэмжлүүлгийг иргэдэд тараан өгч, 15 төрлийн зурагт самбаруудыг барьж хөдөлгөөнд оролцогчдод ухуулга сурталчилгаа хийж ажиллаа.

Боловсруулсан:Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч З.Баярсайхан

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна