/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ЦАГДАА НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ, 1-Р УЛИРЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ЦАГДАА НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ, 1-Р УЛИРЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Орон нутгийн хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын нэгдсэн сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Нэгдсэн цугларалтын үеэр цагдаагийн газрын 1 дүгээр улирлын “Сахилга, хариуцлагын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, “Алба хаагчдын сахилга, ёс зүй харилцааг дээшлүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилт, цагдаагийн газрын удирдлагаас өгсөн үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийн биелэлт, үр дүнг тооцлоо.


Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргасан алба хаагч байхгүй ба өнгөрсөн оны мөн үеэс 100 хувь буурсан эерэг үзүүлэлттэй байгаа юм.


Цаашид албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд орсон эрх зөрчигдсөн алба хаагчдын нэр төр хөндөгдсөн эрхийг тухай бүр сэргээх, тэдэнд тусалж дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг, сахилгын зөрчил гаргаж болзошгүй алба хаагчидтай уулзаж дахин давтан зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ажлыг сэтгэл зүйчийн тусламжтайгаар явуулж, удирдлагаас өгсөн үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийн хэрэгжилтийг тухай бүр тооцож ажиллахыг тасгийн дарга, ахлах албан тушаалтнуудад чиглэл болгон өглөө.

Боловсруулсан: Холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч М.Даваадалай
Хянасан:Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна