/ / “БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ” ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ” ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн газрын 2018 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”- ний дагуу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн газраас “БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ” гэр бүлийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд төвийн алба хаагчид болон орон нутгийн хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ар гэр бүлийн гишүүдийг хамруулсан нийт 150 гаруй хүн оролцлоо.

Алба хаагчдын гэр бүлдээ гаргах цаг, халамж, сэтгэл зүйн хандлагыг нэмэгдүүлэх, гэр бүлүүдийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгааг ойлгуулж, бие биеэндээ хандах хандлагыг эерэгжүүлэх, цагдаагийн алба хаагчдын гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажилтай, орлоготой болоход бодит тусламж үзүүлэх зорилгоор зөвлөмж, мэдээлэл танилцуулж, хөгжөөнт тэмцээн уралдаан, гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг сонсох зэрэг арга хэмжээг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил боллоо.

Боловсруулсан: Холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч М.Даваадалай
Хянасан:Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна