/ / ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ

ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ

 

ГАЛТ ЗЭВСЭГ БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан иргэн ажлын арван өдрийн дотор галт зэвсгээ байнга оршин суугаа газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

1.Галт зэвсэг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл;

2.Иргэний үнэмлэхийн хуулбар;

3.Оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

4.Тухайн иргэний гурван хувь цээж зураг;

5.Галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг;

6.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

7.Өмчлөх галт зэвсгийн сумны хонгио, хошууны дээжийг шүүх шинжилгээний байгууллагын адилтгал, мэдээллийн санд бүртгүүлсэн тухай тодорхойлолт;

8.Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээ;

9.Галт зэвсгийн тухай хуулийн хуулийн 11.6-д заасан өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас.

10.Галт зэвсгээр гэмт хэрэг санаатай үйлдэж ял эдэлж байгаагүй талаарх тодорхойлолт.

 

 

 

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна