/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЕ ҮЕИЙН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЕ ҮЕИЙН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Цагдаагийн газраас 2017 онд цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан 11 ахмад ажилтны “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэх, Монголын уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан үе үеийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх ажлыг 2018 оны 02 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээгээр цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан нэр бүхий ахмад ажилчдыг Цагдаагийн ерөнхий газрын “Монгол цагдаа” тэмдгээр шагнаж, нийт буурлууддаа цагдаагийн газраас дурсгалын зүйл, гарын бэлгийг гардуулан тэдний урам зориг, сэтгэлийг хөгжөөсөн халуун яриа, дуу хууртай нэгэн өдрийг хамт өнгөрөөлөө.


Цагдаагийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, төр, ард түмнийхээ амгалан тайван байдлыг сахиулах үйлсэд эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулсан нийт ахмад ажилчдадаа эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг цагдаагийн газрын нийт бүрэлдэхүүний өмнөөс хүсэн ерөөе.
         Төр түмнийхээ түшиг болсон эрхэм буурлууд та бүхэн шар нохой жилдээ сайхан шинэлээрэй.

Боловсруулсан: Холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч М.Даваадалай
Хянасан: ЗУТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна