/ / “ХУУЛИА МӨРДЬЕ-21” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ОЮУТАН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХУУЛИА МӨРДЬЕ-21” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ОЮУТАН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Архангай аймгийн их дээд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд нэгдсэн арга хэмжээний хүрээнд архины хор уршиг, архидан согтуурах ба гэмт хэрэг, зөрчил, Эрхэмсэг оршихуй зөв хандлага, зөв хэвшил зэрэг сэдвүүдээр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2 өдрийн сургалтыг зохион байгуулж 80 гаруй оюутан 400 гаруй ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдлаа.


Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид урлагийн тоглолтоор ая дууны мэнд хүргэж, Лаборатори 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Лхагвабаяр “Таны амьдрал таны гарт” сэдвээр илтгэл тавилаа.


Сургалтын үеэр сургалтад хамрагдсан сурагчдын дунд асуулт хариултын тэмцээн зохион байгуулж асуултад зөв хариулсан эхний сурагчийг шагнаж урамшуулан сургалтаар олгосон мэдлэгийг бататгалаа.
Тус сургалтыг зохион байгуулснаар архи согтууруулах ундааны хор хөнөөл, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаарх мэдлэгийн түвшин нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, өртөж хохирохоос хамгаалах, өсвөр үе залуучуудын дунд зөв хандлага эерэг төлөвшлийг бий болгох ач холбогдолтой сургалт болсон.

Боловсруулсан: ГБХ, ХГУСАБ, цагдаагийн хошууч З.Баярсайхан

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна