/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН “УРЛАГИЙН НААДАМ”-ЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН “УРЛАГИЙН НААДАМ”-ЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

       Архангай аймаг дахь цагдаагийн газрын 2017 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу алба хаагчдын урлагийн авьяас чадварыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Урлагийн наадам”-ыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймаг дахь Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжим драмын театрт зохион байгууллаа.


        Уг арга хэмжээнд тус цагдаагийн газрын 6 тасгийн нийт 62 алба хаагч гэр бүлийн хамтаар оролцож, Гоцлол дуу, Хамтлаг болон дуэт дуу, Гоцлол бүжиг, Хамтлаг бүжиг, Язгуур урлаг, Хөгжим гэсэн 6 төрлөөр авьяас чадвараараа өрсөлдөн мэргэжлийн шүүгчдээр шүүлгэн, багийн нийлбэр дүнгээр Захиргааны удирдлагын тасаг Тэргүүн байр цом, алтан медаль, Нийтийн хэв журам хамгаалах тасаг Дэд байр мөнгөн медаль, өргөмжлөл, Эрүүгийн цагдаагийн тасаг Гутгаар байр хүрэл медаль, өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.

 

                Боловсруулсан: Холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч М.Даваадалай
                         Хянасан: ЗУТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна