/ / ЦАГДААГИЙН ГАЗРААС САНААЧЛАН ЗАХИРГААНЫ ХЯНАЛТАД БАЙСАН ХҮҮХДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ ГЭРТЭЙ БОЛГОВ.

ЦАГДААГИЙН ГАЗРААС САНААЧЛАН ЗАХИРГААНЫ ХЯНАЛТАД БАЙСАН ХҮҮХДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ ГЭРТЭЙ БОЛГОВ.

     Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч З.Баярсайханы санаачилгаар захиргааны хяналтад байсан 15 настай Мягмарнаран хүү болон түүний ээж П.Даваадорж нарыг 5 ханатай иж бүрэн гэртэй болгох сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

     Дээрх хүмүүнлэгийн ажлыг “Бие даасан хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн С.Нямсүрэн таатай хүлээн авч иж бүрэн 5 ханатай гэрийн санхүүжилтийг богино хугацаанд шийдвэрлэсэн юм.
Мөн тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Х.Батбаяр хийморийн сан тавьж, ээж хүү хоёрт идээний дээж цай, хадаг болон хувцас бэлэглэлээ.


      Цаашид хүүг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, эерэг зан үйл олгох, амьдралын зөв хэвшилд төлөвшихөд бодитой хувь нэмэр болсноос гадна тухайн арга хэмжээг дэмжиж төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллахаа илэрхийлж байсан юм.

                                                Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

                            Боловсруулсан: ГБХ, ХГУСАБ, цагдаагийн хошууч З.Баярсайхан
                            Хянасан: ЗУТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна