/ / ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

       Жил бүрийн 10 дугаар сарны 11-ны өдрийг “Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан байдаг. Охидыг ёс зүй, төлөвшил хүмүүжлийн  эерэг хандлагатай болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, охидын эрхийн асуудалд анхаарал  хандуулах, энэ талаар олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор, аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар,  Ерөнхий боловсролын сургууль, “Флом” олон улсын байгууллагатай хамтран  зохион байгууллаа.

      Тус арга хэмжээ 10 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн охидын эрхийн тухай сургалт, эрүүл мэнд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, “Охид юу хүсдэг вэ?” эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан.

      Ерөнхий боловсролын сургууль бүрээс 50 хүүхдийн төлөөлөл  300 охидыг оролцуулан 10 дугаар сарын 11-нд өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж, үйл ажиллагааг нээж аймгийн тамгын газрын дарга үг хэлж, сургуулиудын урлагийн тоглолт, асуулт хариултын “АХА” тэмцээнийг явуулж, оролцсон охид бүрийг ягаан өнгийн үсний зүүлтээр жигдрүүлэн, гарын авлага, санамж сэрэмжлүүлгийг тараан өгч, эсээ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.

      Охидын өдрийн арга хэмжээг “Флом” олон улсын байгууллагын санхүүжилтээр зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-01-02
Эрэн сурвалжилж байна