/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

        Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”, Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 63 тоот тогтоол, “Интернет кафе, цахим тоглоомын газар ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Цахим тоглоом”-ын газруудад хяналт шалгалтыг 2017 оны 09 дүгээр сард зохион байгуулаа.

      Тус арга хэмжээгээр үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээгүй, ажлын байр нь үйлчилгээ үзүүлэх таатай, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөл бүрдүүлж чадаагүй, гэрэлтүүлэг, агааржуулалтын систем хангалтгүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ханын самбар байхгүй болон шаардлага хангаагүй, үйлчилгээний ажилтан нь мэдээллийн технологийн анхан шатны мэдэгдэхүүнгүй, үйлчлүүлэгчдийг бүртгэх бүртгэлгүй байсан гэх мэт нийтлэг зөрчил дутагдлууд илэрсэн тул зөрчлөө арилгах талаар №41 тоот албан мэдэгдлийг хүргүүлж үйл ажиллаа явуулах эрхийг түр түдгэлзүүлээд байна.


 

                         Боловсруулсан: ГБХ, ХГУСАБ, цагдаагийн хошууч З.Баярсайхан
                                   Хянасан: ЗУТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна