/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ III УЛИРЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ III УЛИРЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

     Тус зөвлөгөөнийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнийг бүрэн хамрууллаа.
   Энэхүү сургалт,зөвлөгөөнийг Флом олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулан мэргэжлийн сэтгэл зүйч Т.Сувдааг урьж алба хаагчдын сэтгэл зүйн темперамент, ажлын стресс, хувь хүний хөгжлийг чадавхжуулах сургалт зохион байгуулсан нь онцлог ажил боллоо.
     Мөн 2017 оны 03 дугаар улирлын сахилга, хариуцлагын байдал, анхаарах асуудал, цаашид тавих зорилтын талаар Захиргааны удирдлагын тасгийн дарга мэдээлэл хийж цагдаагийн газрын 2 дугаар улирлын сахилгын зөвлөгөөнөөс гарсан “Зөвлөмж”-ийн хэрэгжилтийг тасаг, албадын дарга нараас нэгтгэн биелэлт үр дүнг тооцож алба хаагчдаас санал хүсэлтийг сонсон гарч байгаа алдаа дутагдалд үнэлэлт, дүгнэлт өгч ажиллажээ.


     Сахилга ёс зүйг сайжруулах талаар идэвх санаачилга гарган ажилласан 2 алба хаагчид “Талархал”, удаа дараа сахилга, ёс зүйн зөрчил гаргасан 4 алба хаагчид “Мэдэгдэл”, “Шаардлага” хүргүүлэв.


Сургалт, зөвлөгөөнд оролцсон алба хаагчдад Флом олон улсын байгууллагын Архангай аймаг дахь менежер Д.Эрдэнэцэцэг алба хаагчдын ажилд амжилт хүсэж бие бүрэлдэхүүнийг үдийн хоолоор дайллаа.

Боловсруулсан: Холбоо, мэдээллийн инженер М.Даваадалай
Хянасан: ЗУТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна