/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЕ ҮЕИЙН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЕ ҮЕИЙН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

“Олон улсын болон Монголын ахмадын өдөр”-ийн баярыг тохиолдуулан тус Цагдаагийн газрын ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2017 оны 10 сарын 01-ны өдөр зохион байгуулж цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Д.Болдбаатар, бэлтгэл ахмад Ж.Батбаатар нарын "Хөдөлмөрийн алдар"-ыг тэмдэглэн өнгөрүүллээ.


Тус арга хэмжээгээр
     1. Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн Дэмид жанжины талбайд жагсаж ахмад ажилчиддаа хүндэтгэл үзүүлэн, ЦЕГ-ын “Ахмадын холбоо”-ны хүндэт тэмдгээр 1, Аймгийн засаг даргын жуухаар 3, Эрдэнэбулган сумын засаг даргын жуухаар 1, Цагдаагийн газрын даргын баярын бичгээр 4 ахмад ажилтаныг шагнаж, 1 ахмадад мөнгөн тусламж үзүүллээ.
     2. Ахмад ажилчдын алжаалыг тайлах, оюун ухаан, ур чадварыг сорьсон “Шатар, Дардас”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулан, шагнаж урамшууллаа.
     3. Мөн ахмад ажилчдын хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулан цагдаагийн алба хаагчдын зүгээс баярын концертоор бэлэг барьж цагдаагийн газраас дурсгалын зүйл хадгалуулав.

      Төр түмнийхээ түшиг болсон эрхэм буурлууд та бүхэндээ урт удаан насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе.

Боловсруулсан: Холбоо, мэдээллийн инженер М.Даваадалай
Хянасан: ЗУТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна