/ / “ҮЕ ТЭНГИЙНХНИЙ ДАРАМТ БАЙХ ЁСГҮЙ” УРИАТАЙ “НАР ХҮҮХЭД БҮХЭНД АДИЛХАН ТУСДАГ ”АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЧУУЛГАН БОЛЛОО.

“ҮЕ ТЭНГИЙНХНИЙ ДАРАМТ БАЙХ ЁСГҮЙ” УРИАТАЙ “НАР ХҮҮХЭД БҮХЭНД АДИЛХАН ТУСДАГ ”АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЧУУЛГАН БОЛЛОО.


    Архангай аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, болон бусад байгууллагуудтай хамтран “Үе тэнгийнхний дарамт байх ёсгүй” уриатай “Нар хүүхэд бүхэнд адилхан тусдаг ” хүүхдийн чуулганыг амжилттай зохион байгууллаа.


      Чуулганд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил оролцоог дэмжих, хүүхдийн санаа бодол, дуу хоолойг сонсож, тэдний өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхэд өсвөр үеийнхний дарамт хүчирхийллийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Архангай аймгийн 19 сумын Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, боловсролын нийгмийн ажилтан, төлөөлөгч хүүхэд нийт 133 хүнийг дөрвөн групп болгож “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал”, “Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, “Үе тэнгийнхэн буюу найз нөхдийн дунд хүүхэд хамгаалал”, “Олон нийтийн үйлчилгээнд хүүхэд хамгаалал” 4 сэдвүүдийн хүрээнд салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцогчдын дуу хоолойг сонсож, үзэл бодлыг нь тусган асуудлуудыг хэлэлцүүлж аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх зөвлөмжийг батлан гаргалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-01-02
Эрэн сурвалжилж байна